Ховд аймгийн Мянгат суманд энэ сарын 7-8 нд шилжих шөнө 53 настай иргэн Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан билээ. 

Тэгвэл прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  Тодруулбал, тус прокурорын газраас Ховд аймгийн Мянгад сумын иргэн Т.Ц нь 2023 оны 1 дүгээр сард өөрийн нэг сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж алсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /Хүнийг алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 19-ний өдөр товлогдсон талаар эх сурвалж мэдээллээ.