Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 152 гомдол, мэдээллийг шалгасан талаараа мэдээлэл хийсэн билээ. 

Энэ мэдээллийн хүрээнд Төрийн банкны ажилтнууд албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө завшин залилан хийсэн хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна. 

Тодруулбал, Төрийн банкны тооцооны төвийн удирдах албан тушаалтан “А” нь албан тушаалтан “А”, “М” нартай бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламжийн мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр гарган завшсан, мөн нэр бүхий иргэдийг хуурч онц их хэмжээний мөнгө залилан авсан байна.

Уг хэргийг АТГ-аас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.