Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар телевизэд хөрөнгө оруулж, нэрийг нь хүмүүст таниулсны дараа зардаг “моод” дэлгэрүүлжээ. Тэд анх Японы тусламжаар “Эх орон” телевизийг 800 орчим сая төгрөгөөр байгуулж байсан хэдий ч 3-5 тэрбумын үнэд хүргэн “Ажнай”, “Мон Уран” компаниудад худалдаж чад­сан байдаг. Дараахан нь “Шонхор” теле­визийг байгуулан сонгуулийн суртал­чилгаагаа хийлгэсэн гээд сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд бэлэглэсэн гэгддэг ч тус телевиз нь удаа ч үгүй үүдээ барьсан. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан саяхан “2 дугаар суваг” гэх шинэ телевизийнхээ нээлтийг хийсэн бол энэ хугацаанд Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар МУСГЗ, “Хар цагаан” нэвтрүүлгийн гэгдэх Го.Бадарчид хөрөнгө оруулалт хийж, түүний хоёр жил орчим ажилласан Өвөрмонголын “Одон” теле­визийн Монгол дахь хувилбарыг нээж, өнгөрөгч оны долоодугаар сараас ажил­луулсан билээ. – See more at: http://www.wikimon.mn/content/54794.shtml#sthash.znM5KEM8.dpuf

baysaglanКёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар телевизэд хөрөнгө оруулж, нэрийг нь хүмүүст таниулсны дараа зардаг “моод” дэлгэрүүлээд байгаа билээ. Тэд анх Японы тусламжаар “Эх орон” телевизийг 800 орчим сая төгрөгөөр байгуулж байсан хэдий ч 3-5 тэрбумын үнэд хүргэн “Ажнай”, “Мон Уран” компаниудад худалдаж чадсан байдаг. Дараахан нь “Шонхор” теле­визийг байгуулан сонгуулийн суртал­чилгаагаа хийлгэсэн гээд сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд бэлэглэсэн гэгддэг ч тус телевиз нь удаа ч үгүй үүдээ барьсан. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан саяхан “2 дугаар суваг” гэх шинэ телевизийнхээ нээлтийг хийсэн бол энэ хугацаанд Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар МУСГЗ, “Хар цагаан” нэвтрүүлгийн гэгдэх Го.Бадарчид хөрөнгө оруулалт хийж, түүний хоёр жил орчим ажилласан Өвөрмонголын “Одон” теле­визийн Монгол дахь хувилбарыг нээж, өнгөрөгч оны долоодугаар сараас ажил­луулсан билээ. Тэгвэл энэхүү бизнесд гаршсан мань хоёр “Баяжих нь баараггүй бат” ХХК нэртэй компани байгуулжээ. Хэн ч сонссон “юу гэнээ” хэмээн гайхаж асуумаар энэхүү содон нэрийн компанийн эзэмшилд “Шуурхай суваг″ телевиз харъяалагддаг гэнэ. Угаас Монголын толгой баячуудын тоонд ордог тэрээр шуналтай гэх үү, мөнгөндөө сэтгэл ханаагүй гэх үү хэмээн хүмүүс толгой сэгсэрч байгаа гэнэ дээ.