УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. Тодруулбал тэрээр: "Энэ Засгийн Газарт чинь ард түмэн ч итгэхгүй байна, УИХ ч итгэхгүй байна. Иргэд сая очиж уулзахад хэлж байна лээ. Яасан ичиж зовдоггүй, яасан айдаггүй улсууд вэ? гэж байна лээ шд. Ард түмэн эмнэлэгт очерлоод ор олдохгүй, хавдар нь дийлдэхгүй хэцүү байхад Засгийн Газрын  сайд нар Японы эмнэлэгт биеэ үзүүлээд, сумо үзээд явж байна шүү дээ. Бас энэ хууль, хяналтын байгууллагаа хар л даа. Бүлэглэлүүдийн гарт орчихсон. Би Увсын ард түмнийг маш ажилсаг сайхан ард түмэн гэж боддог. Хэдэн үеэрээ атгаж байсан.

 

Одоо үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө Баянхонгорын Д.Мөнх-Эрдэнэ шоронд л байна шд. Одоо бас миний амыг хаах гээд байгаа юм уу? яах гээд байгаа юм, дуудаад байна лээ. 

 

УИХ-ын гишүүн хүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Тийм ч байх ёстой. Ард түмний дуу хоолой болох ёстой. Гэтэл цагдаа ямар байна? Тэр Өвөрхангайд цагдаад байцаагдаж байсан 15 настай амиа хорлосон байна. Тэр хүн хамгаалалтанд байх ёстой. Ийм л цагдаа, шүүхтэй байна шүү дээ. Бид дайны эсрэг хуультай. Гэтэл дайныг эсэргүүцэж байгаа залуусыг эрүүгийн гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулаад л ... Яагаад ийм байгаа юм бэ?Яагаад гэвэл харилцан хяналттай засаглал алга байна. ЖДҮ-чдын тал нь энэ УИХ-д буцаад ороод ирсэн. Ер нь Монголд нам гэж байна уу? Намууд бүлэглэлүүдийн гарт орчихсон байна. Оросын ард түмэн ямар сайхан ард түмэн байлаа. Одоо тархиа угаалгаад ямар хачин болчихсон байна." гэв.