Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар сарын 26-нд буюу ирэх долоо хоногийн баасан гараг  хүртэл хичээллээд зуны амралт нь эхлэх хуваарьтай.

4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Зуны амралтын дэлгэрэнгүй хуваарь:

1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс

4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас

6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.