ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилсан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийн алба хаагчдын хамт Хэнтий аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 419 дүгээр нээлттэй, хаалттай ангид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж хяналт шинжилгээ явууллаа.

Хяналт шинжилгээний хүрээнд цагдан хорих байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, цагдан хоригдож байгаа иргэдээс асуумж авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагууд зохион байгуулж, тэдгээрээс гаргасан зарим санал, хүсэлтийг хорих ангийн удирдлагаар даруй шийдвэрлүүлж ажиллалаа.

Ажлын хэсэг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Аймаг дахь Цагдаагийн газарт хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж түр саатуулах байр, эрүүлжүүлэх байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, саатуулагдсан иргэнээс асуумж авч, уулзалт, ярилцлага хийлээ.

Мөн тус аймгийн Цагдаагийн болон ШШГГ-ын алба хаагчдад “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт явуулж, алба хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.