Зогсоолд асаалттай үлдээсэн тээврийн хэрэгслийг хулгайлсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 25-ны 10:21 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Зогсоол дээр байсан автомашин алдагдсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "А"-ийн зогсоолд асаалттай үлдээсэн "Toyota" маркийн тээврийн хэрэгслийг 25 настай, эрэгтэй хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээлэв. 

Иймд, иргэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.