Баян-Өлгий аймгийн төв талбайд үйл ажиллагаа явуулдаг хийлдэг хүүхдийн тоглоом салхинд хийссэний улмаас тоглож байсан хүүхдүүд гэмтэл авч, 2-8 насны  2 хүүхдийн биеийн байдал хүнд байгаа тухай аймгийн Дербес телевиз мэдээллээ. 

Тухайн асуудлыг Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнээс тодруулахад одоогоор мэдээлэл өгөх боломжгүй 2 хүүхдийн биеийн байдал хүнд байгаа нь үнэн гэж мэдэгдлээ.

Эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналттай байлгаж аюултай тоглоомд тоглуулахгүй байхыг анхааруулж байна.