Нэгэн иргэн Дарханы зар гэх группт "Зураг дээрх цагаан өмдтэй цэнхэр куртиктай хүнд хүчиндүүлэнгээ алдлаа. Майхантын нэгдүгээр гудамжинд зүв зүгээр хажуугаар нь өнгөрсөн байхад г..... минь зогсож бай Монголд 8 настай охинг хүчиндэж болж байхад чамайг яагаад болдоггүй юмбэ. Би чамруу утсаа шидчихнэ шүү. Монголд хүчин хийх амархан шдээ гэх зэргээр харааж айлган сүрдүүлд бүүр харанхуйд ч биш гэрэлтэй гэгээтэй үед шүү. Ардаас хөөж байхад энэ цэнхэр өнгийн акуа машинд 2 хүн сууж байсан юу хэлж ярьж юу хийж байгааг нь зүгээр л хараад л суугаад байсан" хэмээжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтнаас тодруулахад "Иргэн Э нь 2023.06.04-ний өдөр 21.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан суманд явж байх үед үл таних хүн хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан. Гомдол, мэдээллийн дагуу айлган сүрдүүлсэн гэх 32 настай эрэгтэй Т гэгчийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна" гэжээ.