ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчид 2023 оны 6 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд ШШГЕГ-ын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хяналт шинжилгээ хийж ажиллалаа.

Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн нөхцөл байдал, орчин, багшлах бүрэлдэхүүн, сургалтын хэрэглэгдэхүүн, үйл ажиллагаатай танилцав.

Хяналт шинжилгээний хүрээнд Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын ахуй нөхцөлтэй танилцаж, сурагчдад хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч, хүсэлт гаргасан хүүхэд нэг бүртэй ганцаарчлан уулзаж, тэдгээрийн гаргасан санал, хүсэлт, гомдлуудад дүн шинжилгээ хийн, шийдвэрлэвэл зохих төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр ажиллаж байна.