"E-SPORT" төрлийг хөгжүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын албан хаагчдын дунд аварга шалгаруулах "Dota-2" тэмцээнийг анх удаа зохион байгуулжээ. 

Энэ тэмцээн нь цагдаагийн байгууллагын 2023 онд зохион байгуулахаар төлөвлөсөн урлаг, спортын арга хэмжээний нэг бөгөөд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нэрэмжит аж. 

 

"Dota-2" тэмцээнд авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон алба хаагчдыг шагнан урамшуулах арга хэмжээ өнөөдөр /2023.06.20/ болж өнгөрлөө.

Тэмцээнд нийт 22 баг оролцсон бөгөөд:

  • Тэргүүн байрт Баянгол дүүргийн цагдаагийн газар,
  • Дэд байрт Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв,
  • Гутгаар байрт Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус шалгарч, шагналаа гардан авчээ.