Ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаатай холбоотойгоор өнөөдөр зарим уулзваруудын гэрлэн дохионд цахилгааны кабель гэмтэл гарсан байна. 

Тодруулбал, Монгол гуравдугаар сургууль, Хөсөг Трейд ХК-ний уулзваруудын гэрлэн дохио тус бүрийн газар доорх цахилгааны кабель гэмтсэн учир хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс газар хуурай болсны дараа засварлаж хэвийн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 

Мөн Хорооллын эцсийн уулзвар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нэгдүгээр хорооллын арын уулзваруудын гэрлэн дохио нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас шалтгаалан цахилгааны эх үүсвэргүй болж унтарсан байгаа тул жолооч болон явган зорчигчийг цагдаагийн биет зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохиог баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.