Үндэсний их баяр наадмын өдрүүдэд /2023 оны долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд/ Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд нийтийн гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулна.

Тодруулбал, галт тэрэг өдөртөө зургаан удаа явна. Тэгэхээр наадамчид автозамын ачааллыг нэмэхгүйгээр галт тэргээр зорчин наадамлах боломжтой болох нь. Зорчих үнийн хувьд том хүн 3600, хүүхэд 1700 төгрөг байна.