Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна. 

Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ долдугаар сарын 11-ний 11:10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлснээр эхэлж, 11:20-12:40 цагт тусгай хөтөлбөрөөр үргэлжлэх юм. Харин хаалтын арга хэмжээ долдугаар сарын 12-ны 21:50 цагт болно.