Хязаалан насны морьдын түрүү магнайд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Жаргалсайханы хээр үрээ улсын наадамд анх удаа түрүүлэв.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын П.Батсайхан халзан үрээ, айргын гуравт Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач н.Бөхбат хурдан үрээ хурдаллаа. 

Хязаалан насны морьдын уралдааны үеэр гараанаас гарах үед 173 номертой 10 настай эрэгтэй хүүхэд морьноос унасан бөгөөд хүүхдийг 103 түргэн тусламжийн эмчийн үзлэгт оруулсан бөгөөд биеийн байдал хэвийн. Ар гэрийнхэнтэй нь холбогдож, хүлээлгэн өгчээ.