Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршлын гүүр”-ний баруун талд “Туул” голын эрэг дээр хоёр хүн зугаалж байснаас нэг нь голын усанд живсэн тухай дуудлага 07.26-ны өдрийн 13:50 цагт ОБЕГ-т иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /37 настай эмэгтэй/ живж нас барсан байсан тул 14:39 цагт цогцсыг гаргаж Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.