Цахим орчинд  Богдхан ууланд гадаад иргэн мод ихээр тайрч байна гэх дүрс бичлэг тараад буй билээ. Тэгвэл энэ нь хуурамч мэдээлэл бөгөөд энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас албан ёсны тайлбар хийжээ. 

Хандалт авах зорилгоор Борын Дашдэндэв гэдэг тус иргэн энэхүү бичлэгийг фэйсбүүкт оруулсан байна.

Тухай иргэн нь Америк амьдардаг энэхүү бичлэгийг өөрийн ажиллаж байгаа газрын орчин тойрныг оруулсан бөгөөд Богдхан ууланд биш гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Мөн олон нийтэд буруу ташаа мэдээлэл дамжуулж буй асуудлаар хуулийн байгууллагад хандаж байгаа болно.