Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд хянан хэлэлцсэн. Улмаар тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж өгчээ. Шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцэв.

Улмаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Тэдний холбогдсон хэрэг болон цагаатгасан шүүхийн шийдвэрийг ЭНД-ээс унших боломжтой.

Эх сурвалж: УЕПГ