Австрали улсын Перт хотод төвтэй TMK Energy компани Өмнөговь аймаг дахь Гурвантэсийн XXXV нүүрсний давхаргын хийн төслийн хүрээнд зөөврийн хийг гадарга руу урсгах боломжтой гэдгээ баталж, "Lucky Fox-1" цооногоос анхны хийг гурван цагийн турш шатаалаа гэж  /2023.07.25/ мэдэгдсэн билээ.

Энэ талаар Э.Бат Үүл өөрийн санаагаа илэрхийлэхдээ, Манайд байгалийн хийн том орд олдсон нь үнэн бол энэ маш муу мэдээ! Баялагийн хараал галзуурч,Монголын төрт ёс,бие даасан байдал,ардчилал алдагдах аюул руу орсон гэсэн үг!

Монгол Улс,Хятадын зах зээлд том нийлүүлэгч болж өрсөлдөхийг Путин яагаад ч тэвчихгүй,өршөөхгүй!Босоогуудаараа Монголыг бужигнуулна даа! хэмээжээ.