Тайландад хагалгаанд орж жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон гэж өөрийгөө зарласан зоригтой эрхэм бол  Ганбууш буюу Н.Ган-Од.

Түүнийг Солонгос эмч нар бүрэн өөрчилж, 60 настай ч 25 настай бүсгүйн дүрд хувиргахаар ажиллаж байгаа талаар хамгийн сүүлд мэдээлэл цацагдсан юм.

Тэрбээр БНСУ-ын “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”–ээс дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 300 орчим хүмүүсийн дунд зарласан фото моделийн шалгаруулалтад эцсийн шатанд шалгарч шилдэг зургаан оролцогчийн нэгээр Н.Ган-Од тодорсон.

Ийн эмэгтэй хүн болоод багагүй хугацаа өнгөрч буй Н.Ган-Од Солонгост нэгэн лаунжид бүжиглэж байгаа бололтой. 50 мянган вон төлж түүний бүжиглэхийг сонирхдог бөгөөд вип өрөөнд бүжиглүүлэхэд 500 мянган воны үнэтэй бүжиглэдэг гэв.