Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах RIFD tag хийх ажлыг нийслэлээс эхлүүлсэн талаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг мэдээлжээ.

Эхний ээлжинд нийслэлийн авто баазын машинуудад цахим гэрчилгээг нааж байна. Ирэх хоёр сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд 447 442 машиныг цахим гэрчилгээтэй болгох аж.

Цахим гэрчилгээг наалгаснаар тээврийн хэрэгсэл эзэмшигчид өнөөдөр таны машины дугаарын хязгаарлалтай өдөр, оношлогоонд орох хугацаа тэдэн хүртэл, татвар хураамжаа цагтаа төлөөрэй, таны хөдөлгөөнд оролцох зам засвартай байна гэх мэт мэдээллүүдийг хүргэнэ.