Соёл урлагийн их сургууль энэ онд оюутан элсүүлэх журмаа баталжээ.  Тус сургуулийн элсэлт нь энэ сарын 23-наас эхлэх бөгөөд долдугаар сарын 5-ныг хүртэл явагдах аж. Бүртгүүлэгчид элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог хангасан байх юм.

Мөн бүртгүүлэгчид нэмж тавих шаардлагад нь, тухайн элсэгч уралдаан, тэмцээнд нэг болон хоёрдугаар байр эзэлсэн байх.

Хэрвээ СУИС-д суралцах эрхийн бичгээр шагнуулсан бол ЭЕШ-таа өгч, бүртгэлийн босго оноог хангасан байх шаардлагатай. Түүнчлэн элсэлтийн коммист өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой аж.

Тус сургуульд элсэхийг хүсэгчид дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. http://msuac.edu.mn/news/show/id/390 Мөн Монгол улсын соёл урлагийн их сургуулийн цахим сайт руу http://msuac.edu.mn/ орж элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой.