Жил бүр зохион байгуулагддаг "Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд" арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 2023 оны наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна.

Арга хэмжээнд БНСУ-аас "МеgаMax" К-поп хамтлаг, Эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд, урлаг соёлын төлөөллүүд оролцохоо мэдэгджээ.

К-поп "МеgаMax" хамтлагийн тоглолт наймдугаар сарын 25-ны 18:00 цагт, 26-ны 18:30 цагт тус тус болох юм байна.

Мөн тус улсаас ирсэн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх, Солонгосын үндэсний хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаа худалдаа хийгдэх хөтөлбөр гарчээ.