Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээл эхлэх хугацааг хэрхэн зохицуулсан талаар салбарын яамнаас мэдээллээ.

"Дээд боловсролын байгууллагын хичээл сонголт 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр гэхэд хийгдэхээр байгаа. Их, дээд сургуулийн хичээл наймдугаар сарын 28-нд эхэлнэ. Сургууль бүр байршлаасаа хамаараад оюутнуудын  хичээл эхлэх цаг 07:40, 08:00, 08:40 байна" хэмээн БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр хэллээ.

Түүний мэдээлснээр есдүгээр сарын 4-нд их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах зохицуулалтыг хийжээ.

Харин МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлт буюу хичээл нь есдүгээр сарын 4-нд эхлэх юм байна.