Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэл хэрхэн хийгдэж буй талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас мэдээлэл өгсөн юм.

  1. Наймдугаар сарын 11-15: Нийслэлийн болон аймгийн Боловсролын Газраас батлан гаргасан хамран сургах тойргийн дагуу тухайн сургуулиудад элсэх зургаан настнуудын мэдээллийг хүргүүлсэн. Иймд эцэг эх, асран хамгаалагчид e-Mongolia системд нэвтрэхэд зөвхөн баталгаажуулах хэсэг гарч ирнэ. Өөрөөр хэлбэл сургуулиуд улсын бүртгэлийн болон боловсролын системээс мэдээллээ хүлээн авч, урьдчилсан бүртгэлээ хийсэн.
  2. Наймдугаар сарын 15-25: Эцэг эх, асран хамгаалагч нь зөвхөн баталгаажуулна.
  3. Наймдугаар сарын 26-30: Эцэг, эх баталгаажуулснаар анги бүлэг хуваарилна.

БЕГ-ын дарга Т.Ням-Очир "Хоёр дахь жилдээ улсын бүртгэлийн систем, Үндэсний Статистикийн Хорооны систем, Газрын харилцаа, геодез, зураг зүйн систем гээд үндэсний хэмжээний томоохон мэдээллийн системүүд хоорондоо мэдээлэл солилцож, бүртгэлийг хийж байна. Иймд хаягийн бүртгэл нь тодорхой байвал ямар нэг асуудал гарахгүй. 

Өнгөрсөн хичээлийн жилд урьдчилсан байдлаар тооцоход цахим бүртгэл хийдэг болсноор цэцэрлэг, сургуулийн үүд сахин дугаарлаж, унаа тэрэг, хоол унд гэхчлэн эцэг, эхчүүдийн халааснаас гардаг байсан нийт нэг тэрбум гаруй төгрөгийн зардлыг хэмнэсэн" хэмээв.