Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр/2023.08.16/ 14:00-15:00 цагийн орчимд Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орж эхэлнэ гэж мэдээлж байна.

Бороо үдээс хойш, оройдоо үргэлжлэн орох тул иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас зөвлөлөө.

Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ЗӨВЛӨМЖ: