Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 88 км-т, “Орхон-Хараа" голын бэлчирт/ 08.12-ны өдрийн 12:00 цагийн орчим адууны эрэлд явсан М нь сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн тухай дуудлагыг мөн өдрийн 17:30 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид 08.15-ны өдрийн 06:10 цагаас тус сумын харьяат М /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулав. 

08.15-ны өдрийн 10:11 цагт тус аймгийн Хушаат сумын “Товуухан” гэдэг газарт “Орхон” голын эргийн усны мандлаас цогцсыг олж, гарган Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шилжүүлэн өгсөн байна.