Булган аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж буй О.Цэлмэг фэйсбүүк хаягтаа байгууллага, удирдлагуудынхаа талаар бичсэн нь олны анхаарлын төвд ороод байна.

Ингэхдээ "Хүүхэд хамгаалал" арга хэмжээнд муу оролцсон гээд 20 гаруй алба хаагчдын цалинг 20 хувь хассан тухай дурдсан байв.

Энэ дагуу Цагдаагийн Ерөнхий Газраас албаны шалгалт хийж эхэлсэн байна.

Уг асуудлын тухайд ЦЕГ-аас "Тухайн үед Булган аймгийн Цагдаагийн газрын даргаар хурандаа Л.Ганбаатар ажиллаж байсан. Долдугаар сарын эхээр ажлаас нь чөлөөлсөн" хэмээн тайлбарлалаа.

Түүний оронд Булганы Цагдаагийн газрын даргаар дэд хурандаа Д.Ганбаярыг томилсон байна

Шалгалтын ажлын хүрээнд үндэслэлгүйгээр цалин хассан, суутгасан гэх мэт асуудлуудыг шалгаж тогтоох, шүгэл үлээсэн ахмад О.Цэлмэгийг ч мөн журам, дүрэм биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоох аж.