Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн сард амиа алдсан эмэгтэйн элэг, бөөрийг донор болгох хүсэлтийг холбогдох албаныхнаас ар гэрийнхэнд нь тавьж, зөвшөөрснөөр донор болгосон байдаг.  Гэвч ар гэрийнхэн нь "Гэрээнд тусгаснаас өөр эрхтнүүдийг нь донор болгосон буюу талийгаачийн өвдөг, шагайг зүсэж, шөрмөсийг нь авсан байж болзошгүй байгаа. Учир нь, өвдөг, шагайг нь тэр чигт нь зүсээд төмөр утсаар оёсон байна лээ. Бид маш их гомдолтой байгаа. Элэг, бөөрийг нь бусдад тус болог, амьдрал бэлэглэг гээд донор болгохыг зөвшөөрснөөс өөр эд, эрхтнийг нь авахыг зөвшөөрөөгүй. Мөн бидэнд донор болсны 3.5 сая төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. ЭМЯ-ны нэг мэргэжилтэн "Чинбүрэн эмч бид нар тэр мөнгийг олгох асуудлыг ярилцаж байна. Болохгүй бол хувиасаа өгөөд дараа нь бид нөхөөд авах талаар хөөцөлдөж байна" гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны мэргэжилтэн Б-тай холбогдоход “Элэг, бөөрнөөс гадна шөрмөсийг нь донор болгох авах гэрээ байгаа” гэсэн мэдээлэл өгөөд байв. Тэгвэл Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун “Би судас, шөрмөс авна гэж хэлж байсан. Одоо гэхдээ буруу тайлбарлаж, алдаа гаргасандаа биеэ хаацайлахгүй уучлал гуйж байна. Ар гэрийнхэн нь сайхан сэтгэл гаргаж "Элэг нэгт монголчуудынхаа амийг аваръя" гээд талийгаачийг донор болгохыг зөвшөөрсөн. Гэтэл Нийгмийн даатгалын газраас талийгаачийг оршуулах зардлыг шийдэж өгөөгүй, нүүрээ буруулсны өмнөөс ч би талийгаачийн ар гэрээс уучлалт хүсэж байна” хэмээн хэвлэлд мэдээллээ.

Талийгаачийн элэг, бөөр, шөрмөсийг авна гэж зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулчихаад

1. Шөрмөс

2. Тойгны ясны холбоос

3. Хоёр хөлний тойгны яс

4. Дунд чөмөгний булуу яс

5. Шаант

6. Ясны бурзан

7. Дунд чөмөг

8. Доод булуу

9. Шилбэний урд шөрмөс

10. Борвины шандас

11. Борвины шөрмөсийг аваад сүүн уусмалаар дүүргэсэн.