Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн нутгийн зүүн хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 14-16 градус дулаан байна.

 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.