Өчигдөр буюу энэ сарын 21-нд Цагдаагийн байгууллагад “Хүүхдийг шатаах гэж байсан бололтой хүүхэд нүцгэн түлэгдсэн байдалтай уйлаад, хувцас нь шатсан хажууд нь дөрвөн хүүхэд байна" гэсэн мэдээлэл иржээ.

Тодруулбал өсвөр насны дөрвөн хүүхэд бүлэглэн 16 настай хүүхдийг толгой, нүүр, баруун гар руу нь үсний лак шүршиж санитол шингэн асгаж шатаагаад зугтаасан байжээ. Уг  хэргийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, илрүүлсэн хэргийн газраас зураг, эд мөрийн баримтаар шатсан цамцыг хураан авчээ. 

Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс шалгаж байна.