Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлага, мэдээллийг шалгаад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны 4 хүүхэд толгой, нүүр зэрэг газарт гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн.

Урьдчилан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна.

Хохирогч С нь урьдчилсан байдлаар 3-р зэргийн түлэгдэлтэй эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа талаар бид мэдээлсэн.

Түлэгдсэн хүү С-ийн аавынх нь эгч хэвлэлд тодруулга өглөө. Тэрбээр "Өчигдөр орой 21 цагийн үед эмнэлгээс аав руу нь хүүг түлэгдсэн байдалтай ирлээ гэж утсаар ярьсан. Тэгж л бид мэдсэн. Гуравдугаар зэргийн түлэгдэлтэй, юм ярьж чадахгүй байгаа. Зөвхөн ам, хамар хоёр нь л харагдаж бусад нь битүү боолттой байна. Нүд, хүзүү нь мэдэгдэхгүй хэцүү байдалтай байгаа гэж аав нь түрүүн гарч ирэхдээ надад хэллээ. Аав нь хүүгээ сахиж байгаа юм. Түрүүхэн эмч нар танай хүүхэд давхар зодуулсны улмаас гэмтэл авсан гэдгийг хэлсэн байна. Шинжилгээний хариугаа хүлээж байгаа гэж хэллээ. Манай хүүхэд Дарханы тусгай сургуульд суралцаж төгссөн. Энэ жил сургуульд суралцаагүй. Гурав дахь өдрийн шөнө гэрээс нь дуудаад хоёр хүүхэдтэй шатаар гүйж гарсан байгаа юм. Тэгээд наашаа яаж ирснийг бид мэдэхгүй байна. Бид нар Дарханаас ирсэн хүүхдүүд нь бие биеэ таньдаг байх гэж бодоод байгаа. Тэдгээр хүүхдүүдийн эцэг, эхийг танихгүй" гэсэн юм.