Гурван өнгө, өөр өөр төрхөөрөө олонд танигдсан киви хамтлагийн ахлагч дуучин Ука буюу Д.Уламбаяр саяхан хоёрдох үрээ өлгийдөн авчээ.  Тэрээр өмнө нь өгч байсан ярилцлагандаа хэдэн хүүхэдтэй болохыг хүсч байна хэмээн асуухад “Өө, бурхан хэдийг бэлэглэнэ, бүгдийг нь аваад л байна шүү дээ” гэж байсан юм.

Үеийнхэнээсээ оройтож гэр бүлийн амьдралд хөл тавьсан дууч бүсгүй хүү, охин хоёртой. Өөрөө их хөдөлмөрч нэгэн болохоор олон ажлыг тэр дундаа уран бүтээлээ хүүхэд төрүүлж завсарлага авч байсангүй. Өдгөө түүний тоглосон хоёр дахь дэлгэцийн бүтээл олны хүртээл болох гэж буй аж. Түүний охиныг харсан фэнүүд нь зүс ижил юм аа хэмээв.