Хамгийн залуу УИХ-ын гишүүн Э.Батшугарын сүйт бүсгүйг олон нийт мэдэх болсон. Тэд өмнө нь хосын харилцаагаа ихэд нууцалсан байсан юм. Харин өнгөрсөн наадмаар хамтдаа олон нийтийн өмнө гарч харилцаагаа ил гаргав. Хосууд олон жил хамтдаа амьдарч байгаа бөгөөд саяхан сүй тавьж албан ёсоор гэр бүл болж буйгаа зарласан билээ.

Жүжигчин Б.Янжиндулам 2018 оны үeд Өмнөд Солонгосын үндэсний урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөөд ирсэн, хөлөөсөө толгойгоо далд ортол брэндээр гоёдог хэмээн бүсгүйчүүдийн нүдийг хужирлаж байсан удаатай. Харин түүний фэнүүд нь хувийн бизнес эрхэлдэг нэгэн брэндээр гоёхоос яах билээ гэж өмөөрөх хэсэг ч гарч ирж байв. 

Тэр Зайсан хиллд "Adore" нэртэй хувцасны дэлгүүр, цэцгийн дэлгүүртэй. Үүнийг нь  Э.Батшугарыг санхүүжүүлсэн гэх шуум ч тухайн үед дэгдээд амжсан. Г.Ундармаагийн "Амьдарлоги" кинонд охиных нь дүрд тоглон, чимэг зүүлт ч нэмээд авсан билээ.