Дуучин Мөнгөнчимэг, Болд нарын дуулианыг дуулаагүй хүн Монголд үлдээгүй. Тэд хэдийнээ гурван хүүхдийн аав, ээж болцгоосон. Дуулиант амьдралаа уран бүтээлээрээ намжааж яваа гэхэд болно. Хосууд өдгөө мөрөөдлийн хуримаа хийхээр товоо зарлаад урилгаа тарааж байгааг бид өмнө нь мэдээлж байв.

Хуримын урилгын эхнээс нь авсан ойр дотныхон нь энэхүү баярт мэдээг нь цахимд хуваалцаж байсан бол өнөөдөр хуримаа хийж байна.  Намрын дунд сарын шинийн 15 ны билэгт сайн энэ өдөр хуримаа хийн гал голомтоо бадрааж байгаа хоёр хосдоо аз жаргал, эрүүл энх, гэгээн сайхан бүхнийг хүсье