Монгол Улсыг 2024 оны Парисын олимпод  цагаан тугийн дор оролцох эрсдэл үүсгэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, АТГ-аас "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэрт нэгжлэг хийсэн юм. Мөн үүнтэй холбоотойгоор Биеийн тамир, спортын улсын хорооны эрх бүхий албан тушаалтнуудын гэр, ажлын байранд нь мөн яг одоо нэгжлэг хийж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Ж.Хатанбаатарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж допингийн шинжилгээний хариуг хувийн хаягаараа авч, допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг нуудаг гэх асуудлаар шалгагдаж эхлээд байгаа нь энэ юм.