Ногоон автобусны худалдан авалттай холбоотой бүх шийдвэрт гарын үсэг зурсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар өчигдөр өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.

Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь тун хүнд байгаа аж.

Уг хэрэг явдал өчигдөр /2023.10.03/ болсон бөгөөд С.Жавхланбаатарын биеийн байдал хүнд байгаа тул түүнтэй холбогдох мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.