Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр шинээр сайд нар томилох үеэр хэд хэдэн сонирхолтой зүйлс ярьсан бөгөөд үүний нэг болох  Э.Бат-Үүл хотын дарга байхдаа "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамт хотхон бариад өөрөө амьдарчихсан 

Удирдлагын академийн тэнд "Эрдэнийн төгөл" гээд хотхон одоо байж байдаг. АН-ынхан авлигын асуудал дээр намынхнаа битгий хамгаалаарай хэмээсэн. Харин үүнд хариу тайлбар өгсөн Э.Бат-Үүл бичихдээ, 

Э.Бат-Үүл: Нийгмийн онлайн сүлжээнд, намайг хотын сайн дарга байсан гэж олон түмэн жиргээд, постлоод байгаа явдалд би ямар ч хамаагүй. Би өөрийгөө пиардаж явдаггүй.Би чөлөөндөө гараад ном бичиж суугаа хүн!

МАН, нийслэлийг муу удирдсан, үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй!

Гэтэл, чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг, хотын дарга байхдаа Удирдлагын Академийн газар дээр барилга бариулсан мэтээр, Монгол Улсын Ерөнхий сайд зоргоороо гүтгэн гүжирдэж байна!

Ерөнхий сайд жирийн иргэнээ гүтгэж хов тараах эрхтэй ахул, ардчилсан улсын иргэн би шүүхэд хандах эрхтэй! Би шүүхэд хандана!!!