Баянхошуу хөтөл орчмоос 14 настай охин таксинд сууж, хүчингийн хохирогч болжээ. Тухайн такси нь улсын дугааргүй, хар өнгийн приус-30 автомашин байсан, харин жолооч нь 25-27 орчим насны этгээд аж.

Уг асуудлаар охины ээж нь цагдаагийн байгууллагад хандаж, одоо хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Шүүх шинжилгээний хариу урьдчилсан байдлаар хальс урагдалтай гэж гарчээ.