Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал аравдугаар сарын 25-ныг хүртэл хойшилсныг албаны эх сурвалж хэллээ. 

Эргэн сануулахад шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргаж байсан. 

Тодруулбал яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял, мөн хэрэгт холбогдсон Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноосон байдаг.