Цахим орчинд олон нийтийн газар бусад руу хутга барьж танхайрсан иргэний зураг цацагдаад буй. Автомашины хөдөлгөөний үеэр бусадтай маргалдан машинаасаа хутга гаргасан аж. 

Харин энэхүү нийтлэгдсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.