УРУГВАЙ 2:1 АНГЛИ

 

ГЭМТЛЭЭСЭЭ ДӨНГӨЖ ЭРГЭН ИРЭЭД БУЙ ЛУЙС СУАРЕС 2 ГООЛЫГ ОРУУЛЖ, АНГЛИЙН ШИГШЭЭ ДАШТ-ЭЭС ХАСАГДЛАА. УЭЙН РҮҮНИГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ДАХЬ АНХНЫ ГООЛ ТЭДНИЙГ АВАРЧ ЧАДСАНГҮЙ! БАЯРТАЙ, АНГЛИ!

Гараанд гарах эсэх нь тодорхойгүй байсан Уругвайн шигшээгийн лидер Луйс Суарес энэ тоглолтонд 2 гоолыг оруулснаар, Уругвайн шигшээ Английг 2:1-ээр буулгаж авч, Английн баг тэмцээнээс хасагдлаа

 

 

7

 

 

 

КОЛУМБ 2:1 КОТ Д'ИВУАР

С ХЭСГИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТУЛААНД КОЛУМБИЙН ШИГШЭЭ ДАВАМГАЙЛАВ. КОЛУМБЫН ШИГШЭЭ ХЭСГЭЭС ШАЛГАРАХАД ОЙРХОН ИРЛЭЭ.

Хамес Родригес болон Хуан Куинтеро нарын 2-р үеийн дунд оруулсан гоолын ачаар Колумбын шигшээ баг хасагдах шатанд шалгарах эрхээ бараг авлаа. Хэдийгээр Заануудаас Жервиньо тооны харьцааг ойртуулсан ч тэд тоог тэнцүүлж чадсангүй!