“Монголын сайхан бүсгүй 2023” гоо сайхны 16 дахь тэргүүн наадмын Алтан эрдэнийн титэмийг тэргүүндээ залж, “Дэлхийн мисс 2023” наадмын Үндэсний ялагчаар тодорсон  Б.Болорын гэрэл зургаас сонирхуулъя. Тэр 23 настай бөгөөд Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажилладаг.  

Тэрбээр “Дэлхийн мисс 2023 гоо сайхны олимп-д Монгол эх орноо төлөөлөн оролцох асар их хүндтэй, хариуцлагатай, нэр төрийн үүрэг надад ирлээ. Надад итгэл хүлээлгэн үргэлж урам зориг, энэрэл хайраараа ивээж, дэмжиж байдаг та нартаа маш их баярлаж байгаагийн сацуу та бүхнийхээ энэ их итгэлийг дааж, чадах бүхнээ дайчлан амжилттай оролцохыг ихэд хичээнгүйлэх болно оо.
Амжилт бүрийн минь ард бүх сэтгэл зүрхээ зориулан хамгаас илүү халамжлан хайрлаж охиноо дэмждэг аав, ээждээ, гэр бүлийхэндээ хязгааргүй хайртай. Монголчууд маань намайг сошиалд дэмжиж урам хайрлана гэдэгт итгэж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.