“Сайхны өмнө харц буруугүй”… Тиймээ, хэн ч сайхан бүхэнд хараа унагаж, тэрүүхэндээ шүүрс алддаг. Ийм л хүмүүсийн анхаарлыг өөр дээрээ татаж, нүдийг нь унагадаг сайхан бүсгүйчүүд манайд олон бий. Тэгвэл тэдний төлөөлөл болсон монголын маань нэгэн сайхан эмэгтэйг, басхүү ажиллаж буй салбартаа өөрийн хувь нэмрийг оруулсаар яваа чадварлаг бүсгүй бол загвар өмсөгч Саруулын Төгс. Түүнийг мэргэжилтнүүд дотуур хувцасны модельд яг цав тохирсон биетэй хэмээн үнэлдэг билээ. Тэр загварын салбартаа өөрийн төгс галбираа гайхуулан яваа нэгэн.