Бусдад атаархаж биш бусдыг атаархтал хөдөлмөрлөж яваа дуучин А.Хишигдалайг танихгүй хүн үгүй. Тэр бол өөрийн гэсэн үнэнч фэнүүдтэй. Хүн хөдөлмөрлөж буй цагт манлайлж, сайхан бүхнийг цогцлоож чаддаг гэдэг үгийн эзэн болсон дууч бүсгүй гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй. Өөрийн авьяасаа өнгөлж, бусдад үлгэр дуурайлалыг үзүүлж яваа нэгэн. Үеийнхээ бүсгүйчүүдийг дуу алдтал өөрийн бие болоод сэтгэлдээ чамгүй өөрчлөлтийг хийсэн.