‘Мongolia’s next top model’ шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг гэр хорооллоос гаралтай модель Э.Оюунбилэг эелдэг зөөлөн аашаараа оролцогчдодоо хүндлэгдэж олны танил болоод авсан.

Гэр хороололд амьдардаг гэдгээсээ хэзээ ч ичиж эмээхгүй шулуухан хэлчихдэг түүнд “хаус, авч өгье”, “чи ингэж амьдрах ёсгүй”, “сайхан амьдруулаад өгье” гэсэн саналууд олны танил хүмүүсээс ирдэг. Тийм саналыг хэзээ ч хүлээж авахгүй эрүүл саруул, гар хөлтэй байж өөрийн хөдөлмөрөөрөө амьдралаа босгоно гэх хатуу байр суурьтай бүсгүй юм. Тэр гэрэл зурагчин Очхүү гэх даруухан залууг заяаны ханиараа сонгож, охинтой болсон билээ. Зурагчин нөхөртэй түүний цахим хуудсаа чимдэг зургуудын ихэнхи нь мэргэжлийнх байдаг гэнэ шүү.