2004 онд Киви хамтлаг байгуулагдаж байжээ. Энэ цагаас эхлэн тус хамтлагийн хөрслөг бор өнгийг тодорхойлж чимж явсан Ц.Намуунааг танихгүй залуус үгүй. Тэрбээр өдгөө хамтлагтаа дуулахаас гадна загварын салбарт хүч үзэх болжээ. Тус хамтлаг сүүлийн үед шинэ уран бүтээл гэхээсээ илүүтэй соло бүтээл хийх болсоныг фэнүүд нь мэдэж буй.

Хамтлагийн ахлагч Ука кино урлагт өөрийгөө сорих болсон юм. Тэгвэл содон төрхтэй Ц.Намуун ч юугаараа дутах билээ гэсэн шигээ өөрийгөө мөн л тайзнаас үл буулгана.