Монголньюс агентлагийн өв залгамжлагч, чамгүй мэдлэгтэй, хөрөнгө бэлтэй, царай зүстэй, хараа булаам гэгддэг Г.Анархүү анхны гэргий Б.Тэмүүлэнгээс салж хэсэг ганц бие явсан. Тэрбээр удалгүй мисс Ю.Балжидмаатай дэр нэгтгээд хөөрхөн хүүгийн аав, ээж болж байсан цаг саяхан.

Хүүгээ А.Аатөр хэмээн нэрлэж хамтдаа амьдарч байсан ч нялх байхад нь хоёр тийш болсон. Хүүтэй нь уулзахгүй асуудалтай байдаг гэх бор шувуу ч хэсэгтээ ниссэн. 

Мисс Ю.Балжидмаа дээр нэг хүн намайг “Чи яагаад нөхрөөсөө сaлчихсан юм бэ?” гээд асуугаад байсан. Товчхондоо бол хажууд нь байхаар ерөөсөө сэтгэл санаа, зүрх тархи, сүнcлэг оюун ухаан сэргэдэггүй нэг тийм хайрцаглагдсан, сэтгэлийн шоpонд орсон юм шиг л мэдэрдэг байж билээ. Mиний сэтгэлийн гал, нүдний гал бүр мөсөн унтарч, нурмайсан зомби болчихсон байсан. Зан ааш ч өөрчлөгдөөд нөгөө байнга инээж явдаг хүн чинь гөлийcөн, өөртөө итгэлгүй, инээдээ ч мартсан хүн болж хувирсан байсан, нэг л мэдэхэд.Хажууд нь байхад байнга түгшиж, адгаж, неpвтэж, салах юмсан гэж үргэлж мөрөөдөж, бүр цэл залуу хорин хэдхэн насандаа “Бурхан гэж байдаг бол энэ хүнээс л салгаад өг, надад өөр юу ч хэрэггүй” гэж үнэнээсээ сүсэглэн залбирдаг болчихсон байсан” гэж байсан удаатай. Өдгөө ганц бие яваа мисс бүсгүйн сүүлийн үеийн төрх нэг ийм.