"Нийслэлийн өдрийн барилдаан” өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагт эхэлнэ.

Энэхүү уламжлалт 256 бөхийн барилдааны түрүү бөх 10,0 сая, үзүүр бөх 8,0 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5,0 сая төгрөгний бай шагнал гардах бөгөөд шагналын сан өндөртэй энэ намрын хамгийн том барилдааны нэг юм.

13:00 цагт эхлэх уг барилдааны цахим бүртгэл өчигдөр 17:00 цагт хаагдсан бөгөөд тасалбараа www.ticket.mn-ээс захиалан авах боломжтой.