УДЭТ хэмээх айлын босго давснаас хойш чамгүй олон тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд оролцож, өөрийн чадвараа харуулж яваа жүжигчин Д.Асардарийг үеийнхэн нь хэдийнээ мэдэх болсон. Тэр Гэгээн музагаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг гардаад авсан. Тэрбээр ганц бие бөгөөд өөрийг нь хайрлахаас гадна мэргэжлийг нь өөр шиг нь хайрладаг эртэй амьдралаа холбохыг бодож явдаг гэнэ.

Энэ талаараа тэрбээр "Ирээдүйд миний хань ижил болох хүн миний мэргэжлийг над шиг хайрладаг байгаасай гэж хүсэж байна. Миний аав, ээж дэмждэг шиг. Гэхдээ нэг их яарахгүй байна. Хүний хань ижил гэдэг маш чухал шүү дээ. Амьдралынхаа цаг хугацааг цугтаа өнгөрөөх учраас өөрт мэдрэгдсэн зөв хүн маань гарч ирэх хүртэл оногдож буй ажлаа сайн хийгээд, өөрийгөө хөгжүүлээд явж байя гэж бодож байгаа" гэж ярьсан удаатай. Ингээд түүний гал халуухан сүүлийн үеийн төрхийг илтгэсэн зургуудаас сонирхуулж байна.